Олландын айлчлалыг эсэргүүцэж, халдлага үйлджээ

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Ирак улсад төрийн айлчлал хийсэн билээ. “Аюулгүй байдлын улмаас айлчлалын талаар хэвлэлээр цацаагүй” талаар Францын Засгийн газраас мэдээлэв.
Олланд тус улсын Ерөнхийлөгч Фуад Масам болон Ерөнхий сайд Хайдар аль Абадитэй уулзаж, сүүлийн үеийн асуудлаар хэлэлцсэн билээ. Тэрбээр мөн Ирак улсад үүрэг гүйцэтгэж буй Францын цэргүүдтэй уулзжээ. Францын 500 гаруй цэрэг Иракт үүрэг гүйцэтгэж, террористуудын эсрэг тэмцэж байна. Мөн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд францчууд нэгджээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн айчлалтай зэрэгцэн Багдад хотноо цуврал террорист халдлага гарчээ. Халдлагын улмаас 35 хүн амиа алдсан аж.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Бидний эсрэг тэмцсэн бүхэнтэй хатуу тэмцэх болно” гэж мэдэгджээ. Тус бүлэглэл 2015 оны арваннэгдүгээр сард Парис хотноо цуврал халдлага үйлдэж, 130 хүнийг хөнөөсөн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ