Улаанбаатар
Гадаад валютын нөөц 25.5 хувиар өсчээ
2017-1-3


 

Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн (ГВАН) хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар* 1,303.9 сая ам.долларт хүрч өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өслөө.

 

Гадаад валютын албан нөөц ийнхүү нэмэгдэхэд (i) иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн, (ii) Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

 

2016 оны эхний 11 сарын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс 17.6 тонн алт худалдаж авсны 14.2 тонныг буюу 80.6 хувийг мөнгөжүүлээд байна. Үүнээс зөвхөн 11-р сард 3.3 тонн буюу 132 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг цэвэршүүлэн ГВАН-ийг нэмэгдүүлэв.

 

Түүнчлэн, 2016 оны сүүлийн саруудад дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад орох гадаад валютын хэмжээ нэмэгдэхэд нөлөөллөө. Эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495.3 сая ам.долларын орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 76 хувь буюу 214.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Улмаар 2016 оны 11 сард төлбөрийн тэнцэл 289.7 сая ам.долларын ашигтай гарсан байна.

 

Эдгээр эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр ГВАН 2016 оны 11-р сард өмнөх сартай харьцуулахад 25.5% нэмэгдэж, 1,303.9 сая ам.долларт хүрчээ.

 

Shuud.mn
Сонин хачин
өвгөн:
зарах эрэмбээ зөв байлгаасай, хэмнэх, үүнгүй бол худлаа шоу
2017-01-04
tsl:
saihan medee heden undesnii companiudaa bitii ad uzeerei de
2017-01-04
Зочин:
Бас овоо доо.
2017-01-03
Зочин:
bolj bn sain bn shuu
2017-01-03