Филиппинд 6000 хар тамхичинг устгажээ
2017-01-04

 

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн эхлүүлсэн хар тамхины дайны улмаас 6000 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж байхдаа дээрх иргэдийг хөнөөсөн хэмээн Цагдаагийн газраас уламжилж, “Тэд эсэргүүцэл үзүүлж, төрийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй” гэж мэдэгджээ.

 

Мөн цагдаагийнхан хар тамхины хэрэгтэй холбогдуулан 900 мянган хүнийг баривчлан хорьжээ. “Хар тамхины дайны улмаас тус улсад үйл ажиллагаагаа явуулж буй хорих ангиуд ачааллаа дийлэхээ больсон” хэмээн орон нутгийн хэвлэлүүл мэдээлэв.

 

Ерөнхийлөгч “Олон улс надад дарамт учруулж болно. Гэхдээ би хэзээ ч ажлаа зогсоохгүй. Би амласан ёсоороо энэ улсыг хар тамхичдаас чөлөөлөх болно” гэж хэлжээ. НҮБ, Родриго Дутертег энэхүү ажиллагаагаа зогсоохгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа илэрхийлсэн билээ.

 

Уг мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч “Филиппин улс НҮБ-аас гарах болно” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
цагдаагийн шаардлага биелүүлэхгүй, эсэргүйцээд байвал буудаад байхаас өөр яахав
2017-01-05
Зочин:
mongold gants iim hun turchihuugui ni haramsaltai yahaaraa dandaa idej uuhaa urital bolgoson bertegchinguud turd gardag yum boldoo ene huniig mongoliig avilgachdaas salgaad ug geed avaad irdeg boloosoi
2017-01-04
Зочин:
Манайд хар тамхиныхан, архи бөбөө зардаг сүлжээнийхэн, дээрэмчид, хүний наймааныхныг ингэж устгалд оруулбал ч нийгэм сайхан илаарьших байх даа.
2017-01-04
санал:
хар тамхичид ижил хүйстэнгүүд обшоортонгууд бондын луйварчид эрдэнэтийн дээрэмчдийг нийгмэс тусгаарлаж цээрлүүлье
2017-01-04
мн:
Манайд энэ хүн шиг зоригтой удирдагч гарч ирээд улс орноо дампууруулсан, худалдсан, гадныхантай сүлбэлдсэн улс төр бизнесийн бүлэглэлийхний зүрхэнд шар ус хуруулж устгал хийх хүн гардаггүй юм байхдаа
2017-01-04
Зочин:
Mongold iim chadaltai udirdagch bnuu. Dutarte uragshaa
2017-01-04
MGL:
yasan zorigtoi eronhiilogch ve.dan eronhiilogchiin zasaglaltai bol hetsuul yum bna
2017-01-04
zuv:
avilgachidiig bas ingemeer bga yum
2017-01-04