Ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгажээ

img

 

Израйлийн хуулийнхан Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг авлигын хэрэгт буруутгаж, өчигдөр байцаасан талаар “www.salon.com” сайт мэдээллээ.

 

Уг мэдээллийг тус улсын төрийн мэдлийн “i24” суваг баталсан байна.  Цагдаагийн гурван байцаагч нийслэл Иерусалимын төвд байрлах Ерөнхий сайдын ордонд очиж, байцаалт авчээ.

 

Авлига авсан, өгсөн гэх асуудалтай Ерөнхий сайд ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж, хуулийн дагуу дахин шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Энэхүү байцаалт гурван цаг үргэлжилсэн гэнэ. Байцаалт хаалттай болсон учир Ерөнхий сайдыг ямар хэрэгт буруутгаж буй нь тодорхойгүй байгаа талаар орон нутгийн хэвлэлийнхэн дамжуулав.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Medeege zaaval unshuulah gd shaachhima
2017-01-04