Пак Ын Хэ Үндсэн хуулийн шүүх хуралдаанд оролцсонгүй
2017-01-04

 

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Ын Хэд холбогдох хэргийг хэлэлцэх анхны шүүх хуралдаанаа өчигдөр хийхээр товлосон ч Ерөнхийлөгч хуралдаанд ирээгүй талаар “www.dailymail.co.uk” сайт дамжууллаа.

 

Ерөнхийлөгч ийнхүү шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдаан энэ сарын 5-ны өдөр хүртэл хойшилсон талаар “www.yonhapnews.co.kr” сайт уламжлав. Ерөнхийлөгч шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг түүний өмгөөлөгч “Онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд шүүх хуралд оролцох боломжгүй” гэж мэдэгджээ.

 

“Хэрвээ маргаашийн шүүх хуралд Ерөнхийлөгч ирэхгүй бол түүнгүйгээр шүүх хурал эхлэх болно” гэдгийг албаныхан мэдэгдэв.

 

Пак Ын Хэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан, томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авсан хэмээн буруутгаж буй юм.  Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын парламент Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх асуудлаар санал асуулга явуулсан. Санал хураалтад оролцсон ихэнх гишүүн Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхээс татгалзаж, Пак Ын Хэ огцорсон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Данзан:
Буруу мэдээлэл байна! Ойлгосон юм нэг ч алга!
2017-01-04
huurhii zailuul:
mongolchuud bid ene huuhniig ihed uruvdeh um daa
2017-01-04