Истанбул: Халдлагатай холбоотой хоёр этгээдийг баривчлав
2017-01-04

 

Туркийн Истанбул хотноо байрлах шөнийн клубт шинэ он солигдохтой зэрэгцэн террорист халдлага болсон билээ.

 

Халдлагын улмаас 39 хүн амиа алдаж, 69 хүн шархтсан юм. Халдлага үйлдсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжиж байна. Түүний гадаад төрх илчлэгдсэн боловч хувийн мэдээлэл нь нууц хэвээр байгаа юм. Истанбул хотноо гарсан халдлагатай холбогдуулан 16 хүнийг саатуулсан билээ.  Гэрчүүдийн мэдээлэл дээр үндэслэн тэднийг баривчилсан аж.

 

Тэгвэл тус улсын цагдаагийнхан уг халдлагатай холбоотой хоёр этгээдийг өчигдөр 14.00 цагийн орчимд “Ататурк” олон улсын нисэх буудлаас баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Баригдсан хоёр сэжигтэн гадаадын иргэн гэх мэдээллийг албаныхан өглөө. Гэхдээ тэд аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ.  Шөнийн клубын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

 

Террористууд халдлага үйлдсэн шалтгаанаа “Туркийн эрх баригчид бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буйн хариж” гэж тайлбарлажээ. Турк өнгөрсөн оны есдүгээр сараас Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй исламын улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин