Кардашианы инстаграм, твиттер амь оров
2017-01-04

 

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо амарч байхдаа хулгайчдад эд зүйлсээ алдсан билээ.  Уг үйл явдлын дараа тэрбээр сонин, сэтгүүлд ярилцлага өгөхөө больж, нийгмийн сүлжээндээ зураг, бичлэг болон өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээ больсон юм. Кардашианы оронд түүний ээж Брюс Женнер инстаграм, твиттер, фэйсбүүкийг нь хөтөлж байжээ.

 

Парист болсон үйл явдлын дараа Кардашиан шоконд орж, өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэсэн гэнэ.

 

Тэгвэл Кардашианы инстаграм, твиттер сүлжээ өчигдөр амь орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр дээрх нийгмийн сүлжээндээ нөхөр, хоёр хүүхдийнхээ хамтаар авахуулсан гэр бүлийнхээ зургийг нийтэлж “Гэр бүл” хэмээн бичжээ.

 

Кардашианы инстаграм хуудсыг 86.6 сая хүн дагадаг бол твиттер хуудсыг нь 49.3 сая хүн дагадаг юм. Твиттер хуудастаа Кардашиан “Би одоо идэвхтэй байх болно” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин