Д.Отгондалай, Х.Энх-Амар нар УАШТ-нд оролцоно

Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-15-нд Спортын төв ордны “А” зааланд болно.
Тэмцээнд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай тэргүүтэй боксчин хурд, хүч сорих юм.
Тодруулбал, оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Түвшинбат, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны “Универсиад” наадмын аварга Х.Энх-Амар нарын боксчин оролцох юм.
Харин Азийн аварга З.Энхзориг, Э.Идэрхүү, Б.Жавхлан нар УАШТ-ийг өнжих аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ