Эмэгтэй тамирчид улсын рекордыг шинэчиллээ
2017-01-05

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-4-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өндөрлөлөө.

 

Уг тэмцээнд 16 багийн 152 тамирчин оролцов. Орон нутгаас Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг тамирчин, Улаанбаатар хотоос нийт 9 багийн тамирчин хүч сорилоо.

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг-ыг өргөж, өөрийн амжилтаа  таван кг-аар ахиулан улсын аварга цолыг хүртсэн. Мөн 58 кг-ын жинд ОУХМ Б.Нямзул залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг нийлбэр дүнгээр 160 кг болгон шинэчилэн тогтоосон. Түүнчлэн 58 кг-д Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар ахиулсан юм.

 

Харин тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн  75кг-д ОУХМ Э.Билэгсайхан түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг шинэчлэв.

 

Ийнхүү хүндийг өргөлтийн 2017 оны УАШТ өндөрлөлөө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин