Трампийн охин Обамагийн хөрш болов
2017-01-05

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийн том охин Иваника Трамп гэр бүлийнхээ хамтаар Лос Анжелес хотоос Вашингтон хотын Калорама дүүрэгт нүүж ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Иваникагийн гэр бүл тус дүүрэгт 4.8 сая ам.доллароор тансаг харш худалдан авчээ. Тэрбээр ийнхүү нийслэл хотноо ирсэн нь аавынхаа улстөрийн амьдралтай холбоотой хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр онцолжээ.

 

“Аав минь надад итгэдэг. Тиймээс би аавдаа туслахаар шийдсэн. Нөхөр, хүүхдүүдэд минь Вашингтон хот таалагдаж байгаа” хэмээн Иваника ярьжээ. “Эрх баригч болоод буй Бүгд Найрамдах намын удирдлагууд Иваникад томоохон албан тушаал амласан” гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдаж буй юм.

 

Түүний байшингаас холгүйхэн Ерөнхийлөгч Обамагийн 4.9 сая ам.доллароор худалдан авсан харш байршиж байна. Обама эрх мэдлээ Трампад шилжүүлэн өгсөний дараа уг байшинд амьдрах юм. Ерөнхийлөгч бага охиноо сургуулиа төгстөл Вашингтон хотноо амьдрах аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин