Нэг шүүгчид ногдох хэрэг 25 хувиар өсчээ
2017-01-05

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2016 онд нийт 454 хэрэг хүлээн авч, 337 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 88 хэргийг албан бичгээр буцааж, 23 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 69 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 5 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 85 хэрэг ногдож байна.

 

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 337 хэргийн 49.5 хувь буюу 167 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 89 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

 

Хүчингүй болгосон 89 хэргийн 57.3 хувь буюу 51 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 22.4 хувь буюу 20 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 7.8 хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 12.3 хувь буюу 11 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

 

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 59-өөр буюу 11.5 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 46-аар буюу 12.0  хувиар буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 17-оор буюу 25 хувиар өссөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
худалаа шдээ харин буурсан байх
2017-01-05