Агаарын бохирдолд 3.2 тэрбум төгрөг зарцуулна

img

 

НИТХ-ын МАН-ын бүлгээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн гурав дахь хуралдаан өнөөдөр НЗДТГ-т нээлттэй явагдлаа. Ажлын хэсгээс дараах санал, дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

 

  • Нийслэл хотод шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах

 

  •  Шинэ суурьшлын бүсэд яндантай байхыг хязгаарлах

 

  •  Үйлчилгээний байгууллагууд хог, хаягдал түлсэн эсэхэд хяналт тавих,

 

  • Сургууль цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах

 

  • Цахилгаанаар халдаг, халаалтын системийг иж бүрэн болгох үзэсгэлэн худалдааг дүүрэг, хороодод зохион байгуулах

 

  • Шөнийн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан шөнийн цахилгаан хэрэглэх боломжтой, дүүрэг, хороо, гудамжыг тодорхой болгон зарлах гэх мэтчилэн зүйл заалт бүхий санал, дүгнэлтийг нэгтгэсэн байна.

 

Нийслэлийн төсвөөс 2017 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулах юм байна. МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгээс энэ жил утааг огцом бууруулах боломжгүй. Утааг бууруулах чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ авч ажиллах бодлого тодорхойлоод байгааг хэлэв.  

 

Эхний ээлжинд Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол зөвшөөрөл олгох газар хомс болсон талаар мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан “Гэр хорооллын газарт гэр нэмэгдэнэ гэдэг нь яндан нэмэгдэнэ  гэсэн үг. Улмаар утаа нэмэгдэхээс гадна ариун цэврийн байгууламж буюу нэгдсэн системд холбогдоогүй учраас бохирдлоо шууд газарт шингээнэ. Тийм учраас шилжин ирэгсдийн хязгаарлалтын асуудал нэн чухал байна. Үүнд агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дэмжлэг авахаар санал гаргаж байгаа” гэв.

 

Шинэ суурьшлын бүсэд шилжин ирэх гэж буй айл өрх, зуух галлахаас өөр байдлаар халаалтаа шийдсэн тохиолдолд зөвшөөрөл олгох нь зөв гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байлаа.

 

Ажлын хэсгээс баримталж буй дараагийн нэг бодлого нь улаан шугам татах аж.  Улаан шугаманд зөвшөөрөлтэй нутаг дэвсгэрт буусан айл өрхүүд багтах юм байна. Хязгаарлалтын бүсээс гадуур буусан айл өрхүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа тул улаан шугаман доторх айлуудад  үйлчилгээг хүргэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг аль бүсэд хэрэгжүүлэх, түүхий нүүрсийг хаана түлэх вэ зэргийг тогтоож өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байна.

 

Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Нийслэлийн  11 харуулын станцуудаар хүлээн авсан мэдээгээр утаа хуримтлагддаг бүс харьцангуй өөр үзүүлэлттэй байна. Тухайлбал Баянбүрдийн тойрог буюу Чингэлтэй дүүрэг орчим болон Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Энэхүү бүсүүдийг тогтоож, бохирдол өндөртэй байгаа хэсэгт технологи нэвтрүүлэх нь зүйтэй байгаа юм” хэмээв.

 

НИТХ-ын МАН-ын бүлгийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс дээрхи үндсэн гурван бодлогын хүрээнд ажиллаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй :
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй .... Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа утаагүй шахмал түлш буюу үртсэн шахмал түлшийг, утааны голомт хэсгт түлүүлэх талаар арга хэмжээ аваач. Хаашдаа утаа бага гаргадаг ЭКО зуухыг нийлүүлчихсэн юм чинь одоо ЭКО түлшийг нь түлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа Баянгол Дүүргийн, Телевиз Гандан орчмоор. . .
2017-01-06
Uugii:
Tsever agaar sangaas mungu idsen khulgaich nariin khurungiig khuraaj mungu bosgooch urkhuukhed khamaatan sadangiin bukh khurukhgiig khuraa tur tumur nuurtei zarim daa zokios kheregtei shuu
2017-01-06
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй :
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй 202.21.106.114 яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа утаагүй шахмал түлш буюу үртсэн шахмал түлшийг, утааны голомт хэсгт түлүүлэх талаар арга хэмжээ аваач. Хаашдаа утаа бага гаргадаг ЭКО зуухыг нийлүүлчихсэн юм чинь одоо ЭКО түлшийг нь түлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа Байнгол Дүүргийн, Телевиз Гандан орчмоор. . .
2017-01-06
Түвдэнбалжир:
Утаанаас салах зохистой арга бол хийн түлшний хэрэглээ, цахилгаан халаалт хийн түлшинд татаас олгоод үнийг хямдруул мөн хийн түлшний бодит үнийг тогтоо хилийн үнэ 1кг хий 850 төг орчим байх ёстой гэтэл энд 2500 төгрөгөөр зарж байна. Энийг шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгах ёстой. Хэрэв 1 кг хийг 600 төгрөгөөр ахуйн хэрэглээнд татаастайгаар нийлүүлбэл энэ утаа хэдхэн сарын дотор арилна.
2017-01-06
it24.mn:
Технологийн мэдээг it24.mn-ээс
2017-01-06
Зочин:
Undsen xuulid bga balai zaaltiig avch xaya Xaana amidrax ni xunii dur bsan ch busdiin erhiin toloo tor tomor nuuree xaruulj 90 onoos xoish nuuj irsen xotod shiljij irsen bolgonoos ondor tatvar av Tgd xotoos zailuul xodoo or on nutgaa ood ni tat
2017-01-05
Зочин:
Undsen xuulid bga balai zaaltiig avch xaya Xaana amidrax ni xunii dur bsan ch busdiin erhiin toloo tor tomor nuuree xaruulj 90 onoos xoish nuuj irsen xotod shiljij irsen bolgonoos ondor tatvar av Tgd xotoos zailuul xodoo or on nutgaa ood ni tat
2017-01-05
Зочин:
hoit yylaaraa dvvrsen 21 aimag 330 symiihaa ailyydiig nvvlgehgvi bol ytaa arilna gedeg vlger
2017-01-05
Зочин:
hoit yylaaraa dvvrsen 21 aimag 330 symiihaa ailyydiig nvvlgehgvi bol ytaa arilna gedeg vlger
2017-01-05
Зочин:
3.2 TERBUM TOGROGNII CHIN 3 TERBUM DARGA NARIIN HALAAS RUU ORNO TEGEED DUUSAA
2017-01-05
Зочин:
ЗӨВ ШҮҮ БҮХ ГЭР ХОРООЛЛЫН АЙЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨТӨНД ОРУУЛЖ ГЭР ХОРООЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛ
2017-01-05
Шал худлаа жүжиг:
1, шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах- Яаж гэдэг нь чухал одоо хотоор дүүрэн хөдөөний харъяалалтай хүмүүс байна. 2, Шинэ суурьшлын бүсэд яндантай байхыг хязгаарлах - Тогтвортой бодлого хэрэгтэй Миний мэдэхийн утаагүй амины орон сууцны хорооллууд эхнээсээ яндан гаргаад эхэлсэн. Шалтгаан нь нэг хөнгөлөөд л нэг болиод л хүмүүс тэглэнэ эсвэл хөнгөлөнө гэж тооцоод гэр байшин барьдаг гэтэл улс нь хулхидаад байхаар яах вэ адилхан л үзий ш дээ. 3, Үйлчилгээний байгууллагууд хог, хаягдал түлсэн эсэхэд хяналт тавих, За энэ ч шал худлаа заалт шүү. Байцаагч нь ойлгох ч үгүй. Жаахан шовгор аваад л яваад өгнө. 4, Сургууль цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах- энэ харин их сонин байна тусад нь сайжруулах юм боловуу. Нийтдээ утаатай байхад хэцүү л санагдаж байна. 5, Цахилгаанаар халдаг, халаалтын системийг иж бүрэн болгох үзэсгэлэн худалдааг дүүрэг, хороодод зохион байгуулах- энэ харин болж байна гэхдээ утаа гаргадаг нөхдүүд маань санхүүгийн боломжгүй юун халаалтын сист
2017-01-05
зочин:
Жаал мөнгө төлөвлөж аваад хийж бүтээсэн ч юмгүй ихэнхийг нь хусчихна даа Яалтай ч билээ дээ
2017-01-05
aman:
Agaaryn bohirdold 3,2 terbum genee China agaaryn bohirdolig arilgaj chadahgui baihad Mongol yaj agaaryn bohirdlyg arilgaj chadah uu dee.3,2terbum salhind bitgi hayachee darga naraa.Ter mongoor zeelee tol joohon ch nemer boloh esbel surguul, tsetserleg bar.yadiuu humuust taraaj og, tsalin baga abdag huuusiin tsaling nemeerei
2017-01-05
өвгөн:
агаар,хөрсний бохирдол нэг юмных байхаа, ухаантай засаг хоёр юм шиг ярьж хулхи гаргах гээд ба даа за иж бүрэн гэдэг үг бий дээ, засрах болтугай хурай
2017-01-05
УРИАЛГА:
САНАЛ ДЭВШҮҮЛЖ БАЙНА. Өнөөдөр МОНГОЛ-ын ард түмэн нүүрсийг түлсээр ч ирсэн цаашид ч түлэх болно. Тэгэхээр бид бүхэн нүүрсийг угаах технологийг гол чиг зорилго болгох бөгөөд нүүрсэн дэх органик бус механик хольцийг цэвэрлэх таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрснээс гарах утаажилтыг буруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх зэрэг шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах 1тн нүүрсэнд 100-200орчим литр ус хэрэглэдэг ба усны эх үүсвэрийг ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН хаягдал усыг шүүх замаар ашиглана. Дээрээс нь нэмж хэлэхэд АВТОМАШИНЫ дотоод шаталтыг бүрэн шатаж дууссаны дараа та хөдөлгөөнд оролцоно уу. Хөлдсөн баяжсан машиныг гүйцэд халхаас өмнө хөдөлгөөнд оролцсоноос агаарын бохирдолд тодорхой хувь нэмэр оруулж байгааг та мөн анхаарна уу. Мөн дээрхи нүүрс болон авто машины утааны асуудлыг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс илүү дэлгэрэнгүй то
2017-01-05
Нүүрсийг угаах болон баяжуулах:
Өнөөдөр МОНГОЛ-ын ард түмэн нүүрсийг түлсээр ч ирсэн цаашид ч түлэх болно. Тэгэхээр бид бүхэн нүүрсийг угаах технологийг гол чиг зорилго болгох бөгөөд нүүрсэн дэх органик бус механик хольцийг цэвэрлэх таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрснээс гарах утаажилтыг буруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх зэрэг шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр одоо гарч байгаа хорт утааны хэмжээ даруй бардам хэлхэд 54,5 хувь буурах үзүүлэлттэй байна. Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах 1тн нүүрсэнд 100-200орчим литр ус хэрэглэдэг ба усны эх үүсвэрийг ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН хаягдал усыг шүүх замаар ашиглана. Дээрээс нь дахин хэлий танд болон бусад иргэдэд гэж хэлхэд АВТОМАШИНЫ дотоод шаталтыг бүрэн шатаж дууссаны дараа та хөдөлгөөнд оролцоно уу. Хөлдсөн баяжсан машиныг гүйцэд халхаас өмнө хөдөлгөөнд оролцсоноос агаарын бохирдолд тодорхой хувь нэмэр оруулж байгааг та мөн анхаар
2017-01-05