Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. СЕХ-ноос  УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусдаа дангаар хэрэглэгдэх нь зүйтэй байна гэсэн саналыг ирүүлсний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.  Олон намын төлөөлөлтэй байсан УИХ  байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл, заалтуудыг мөн тусгажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 14 бүлэг, 103 зүйлтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгав.

 

Нэр дэвшигчийн сонгуулийн суратлчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

 

Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэнд нэмж оруулах шаардлагатай гэж Сонгуулийн төв байгууллагаас санал гаргасныг төсөлд тусгажээ. Энэ нь өмнөх сонгуулийн үед гарсан маргааныг дахин гаргуулахгүй байх боломж бүрдүүлнэ гэж үзсэн байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сүүлийн 5 жил эх орондоо байнга оршин суусан гэдэгт 6 сарын хугацаанд гадаадад амьдраагүй байх гэж яагаад оруулсан бэ? Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиас агуулгаас нь өөрчилсөн байна.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Ерөнхийлөгчид 45 нас хүрсэн, сүүлийн 5 жил эх орондоо байнга байсан, Монгол Улсын уугуул иргэнийг нэр дэвшүүлж болно гэж заасан байдаг.  Сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгасан. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног байсан. Үүнийг нэр дэвшигч бүртгүүлсэн өдрөөсөө  сурталчилгаагаа эхлүүлнэ гэж заасан. Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгуулийн өдрөөс 22 хоногийн өмнө бүртгүүлэх заалттай. Тиймээс сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар баталснаар УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийг тусад нь батлах уу. Сонгуулийн хууль ярихаасаа өмнө СЕХ-ны даргын асуудлыг ярихгүй юм уу. СЕХ-ны удирдлага ард түмний өгсөн саналыг өөрчилдөг хүн.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийг цаашдаа хэлэлцэн батална. Энэ удаадаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах юм. СЕХ-ны удирдлагын хувьд ганцхан миний шийдэх асуудал биш.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
МАНгарууд сонгуулийн хороог өөрчлөөд өөрийн хүнээ тавиад санал луйвардах юмаа яриад байгаа юм уу
2017-01-06
Зочин:
Яалт ч үгүй Энхбаярт зориулж шинэ тодотголууд хийжээ.
2017-01-06
zochin:
eronhiilogchiin songuuli hurdan bolj ene huzuuguigees salah yunsan munhag mongolchuudiin buruu songoltoos bolj 8 jil arai l hytadiin neg muj bolsongui iim nongol bus hariin tsustanguudaas bidniig salgaval zugeer bina odo heg nomgol hunee songono bigaadaa
2017-01-05
зочин:
энэ Чин зориг чинь насанд хүрээгүй охидыг ут д уруу татсан хэргээр шүүхээр яваад байсан нөхөр мөн биз дээ
2017-01-05