“Хүрээ их тахилга”-ыг бямба гарагт айлдана
2017-01-05

 

Номын их сахиус Дорж Шүгдэнгийн “Хүрээ их тахилга” өвлийн эхэн сарын шинийн 10-нд буюу энэ сарын 7-нд “Корпорайт” зочид буудал болно. Тахилгад Монгол хувилгаан Зава Дамдин Ринбүчи болон Дэлгэрийн Чойрын хийд, Амарбаясгалант хийд тэргүүтэй 10 гаруй хийдийн шавь нар оролцож ном хурах юм байна.

 

Зава Дамдин Ринбүчи энэхүү их тахилгын талаар “Өнгөрсөн сарын 11-нд Ямнадаг бурхан ба Дорж Шүгдэнгийн авшиг хүртээсэн билээ. Түүнд 10 гаруй мянган  сүсэгтэн олон цугларсан. Харин шинэ ондоо дахин номын барилдлагаар уулзах гэж байгаадаа баяртай байна. Дорж Шүгдэн нь эрт дээр үеэс үүх, түүх, ном сахиус, бичиг шастиртай сахиус юм. Богд хаант Монгол Улсын үед үүнийг төрийн нэг сахиусаар өргөмжилж шүтэж байсан түүхтэй. Энэ сахиус  нь дөрвөн үйлсийн,  дөрвөн дүр тойруулсан нийт язгуурын таван сахиустай юм” хэмээн ярьлаа.

 

Уг хуралд цан, бишгүүр, дун, бүрээ тэргүүтэй олон төрлийн хөгжмийн зэмсэг ашиглан заллага, тахилга, магтаал, наминчлал, бясалгал зэргийг айлдах гэнэ. Мөн үүнийгээ жил бүр уламжлал болгон өвлийн дунд сард хурахаар болжээ. Энэхүү ёслолыг сүсэгтэн олонд үнэ төлбөргүй айлдахаар болсоноо тэрээр нэмж хэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
цэцэг:
Заваа Дамдин чи шүгдэн сахиусаар ард түмэнийхээ оюун санаа сэтгэл зүйг хорлоод яах вэ ?төвдөөс хөөгдсөн дэлхийд багтах шингэх газаргүй сахиус хэзээ ч монголчуудад сайн юм авчирч байгаагүй монголын одоогын байж байгаа эмгэнэлт дүр зурагын гол буруутан нь шүгдэн чойжин гэсэн хараалч сахиуснуудын балаг шүү дээ чи ямар төвд лам биш монгол хүн байна даа ингэж ард түмэн төр засагаараа тоглохоо болиоч юм мэддэг юм бол төр улс чинь ямархан байгааг эрх биш мэдмээр юм Заваа Дамдин чиний оюун санаа ч бас шүгдэнгийн дарангуйлалд ороод амьдаралын үнэнг олж харж чадахаа больсон юм байна гэгээрсэн хүнд ямар ч сахиус хэрэггүй тэр сахиус нь ухаантай хүний хийдэг үйл биш
2017-01-05
цэцэг:
Төвдөөс бас ертөнцөөс хөөгдсөн монгол төрийн эрх мэдэл эд баялагыг булаалдсан хоёр хараалч сахиусны ном гэж юу байсан юм бэ ? Монголчууд оюуны их сэхээрэлтэй байж даварсан хоёр балмад сахиусыг монгол төрөөс хөөж гаргахгүй бол монгол улс гэж оршихгүй болно шүү
2017-01-05