Бин Ладены хүүг алан хядагч гэв
2017-01-06

 

Алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладены хүү Хамза бин Ладеныг олон улсыг заналхийлж буй алан хядагч хэмээн Америкийн эрх баригчид мэдэгдлээ.

 

Америк анх удаагаа Бин Ладены хүүг "алан хядагч" хэмээн мэдэгдэж буй юм.

 

АНУ-ын Төрийн департамент Хамза бин Ладен идэвхтэй алан хядах ажиллагаа эрхэлж байна” гэж мэдэгджээ.

 

Мөн түүнтэй холбоотой бүх мэдээллийг цуглуулж эхэлсэн байна. Өнгөрсөн 2015 онд Хамза аавынхаа үйл хэргийг залгамжлан “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч болсон гэх мэдээллийг албаныхан өгсөн билээ.

 

Тэрбээр өнгөрсөн онд олон улсад тархсан исламын ариун дайчдыг АНУ болон Саудын Арабын эсрэг нэгдэж, эцгийнх нь өршөөг авахыг уриалсан удаатай юм. Хамзаг 20 гаруй настай хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллагаас мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүү аавынхаа өшөөг Америкчуудаас авах нь түмэн зөв... яагаад гэвэл Америкчууд олон орнуудын дотоод хэрэгт шууд оролцож хооронднь алалцуулж, сүйрүүлсэн.
2017-01-06
Зочин:
Amerik soliorchee. Odoo ene zaluug alakh n uu
2017-01-06