Ерөнхий сайд мэдээлэл хийж байна
2017-01-06

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийж байна.

 

-Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн нэн тэргүүний анхаарлын төвийн асуудал юм. “Эрүүл Монгол хүн”-ийг бүрдүүлэхэд хүнсний аюулгүй байдлаар хангах асуудал гэж Засгийн газар үзэж байгаа. Гол нэрийн хүнсний хангамжийн төвшингээс мах, сүү сүүн бүтээгдэхүүн, гурил 100 хувиас дээш, төмс, хүнсний ногоо 85 хувьтай бэлтгэн нийлүүлж байна. Махан бүтээгдэхүүн 4.5 хувиар нэмэгджээ хэмээн эхлэн мэдээлэв.

 

Төмс хүнсний ногоо гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломж бүрджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодоосоо хангах боломжтой ажээ. Сүүн бүтээгдэхүүний хангамж 73 хувьтай байгаа гэнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин