Гандан Бороо, У.Баатаржав нарыг цагдан хорилоо

Монголын цагдаагийн байгууллага эрүүгийн элементтэй хатуу тэмцэж, Гандан Бороо, Сэлэнгийн У.Баатаржав нарыг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ.
Гандан Бороо хочит Б-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3, 192.2 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Гэтэл хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж, бусдыг дарамталсан учир цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ.
Харин Сэлэнгийн У.Баатаржавыг бусдыг дарамталсан, бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж эхэлсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ