Ээж, аавууд Засгийн газрыг шүүхэд өгчээ
2017-01-07

 

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Энэхүү холбооны санаачлагаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд  утааны эсрэг тайван жагсаал зохион байгуулж, төр засагт шаардлага хүргүүлээд байгаа юм. Тус холбооноос  энэ удаад шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Энэ талаар Утааны эсрэг ээж, аавуудын холбооны дарга Ц.Пүрэвхүү “Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Хэвлий дэх үрээ алдаж, нулимсаа арчиж шаналахаас өөр яах ч сонголтгүй үлдсэн ээжүүдийнхээ төлөө бид Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эм тарианд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно.

 

Бид орлогынхоо талыг нь утаанаас болж эмнэлэгт зарцуулж байхад, утааг арилгах нэрээр улс төрчид 200 гаруй тэрбум төгрөгийг үр дүнгүй цацаж суусан. Тиймээс бид нөхөн олговорыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдээ элэг барьдаг, иргэд нь сэтгэл санаа, бие махбодь, мөнгөөрөө давхар давхар хохирдог байдалд цэг тавихын төлөө ээжүүдээ бидэнтэй нэгдээрэй. Эмнэлэг, эм, эмчийн үзлэгт зарцуулсан мөнгөний баримтуудаа цуглуулаарай. Ажил хийсэн бол хичнээн хэмжээний орлого олох боломж байснуудаа тодорхойлох бэлтгэлээ дор бүрнээ базаагаарай” хэмээжээ.

 

 

Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна.  Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргасан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
амартувшин:
дэмжиж бна
2017-01-24
Зочин:
eej aavyyd huuhduuddee yasan oroi sanaa zovoh uym...hezeenees utaa unertej ehelsene uym bdee.... hojyy yhaarah uym genen huuhedshig...sayahana huuhduudee boddog... sayahana 12 sard ytaatai bolj bna gj baina yy...umnu n uy hiij baivaa......heden jiliin daraa.?.
2017-01-07
Зочин:
ungursun boroonii araas tsuv numurnu gede g shig yasan oroi yhaarch baih uymbdee..sariin daraa ytaa bagasana..ingeed martaad ireh 12 sard dahiad jagsah yy..Anh ydaa ytaa unertej baigaa uym shig..gehdee huurhii min oroich gesen oritohgui ..daanch hojyy yhaarch bnadaa.. hariytsan humuus baigaadaa..tsalin avaad syyj baigaa
2017-01-07
ЗОЧИН:
ЧИ ЧИНЬ ХАРЬ ГАРИГААС ИРСЭН ХҮН ҮҮ?
2017-01-07
ЗОЧИН:
ЧИ ХЭНИЙ ЗАХИАЛГААР НАДХАА БИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ЗГ-Г ШҮҮХЭД ӨГНӨ ГЭСЭН ЧИНЬ ЯМАР ИХ САНДАРЧ БАЙХЫН
2017-01-07
зочин:
Утаатай нүүрсээ түлэхээ болимоор байна аа.Хот руу түүхий нүүрс оруулахаа боливол таарна.10 аас дээш жил барьсан машинуудыг замын хөдөлгөөнд бүү оролцуул.Утааг хэмжиж автобусны утаанд шүүлтүүр тавья
2017-01-07
ЗОЧИН:
ЧИ ХЭНИЙ ЗАХИАЛГААР НАДХАА БИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ЗГ-Г ШҮҮХЭД ӨГНӨ ГЭСЭН ЧИНЬ ЯМАР ИХ САНДАРЧ БАЙХЫН
зочин:
Утаанд зориулж салхинд хийсгэсэн өмнөх засгийн газрын хэдэн тэрбум төгрөгийг авсан эздээс нь нэхэж авъя гээч.
2017-01-07
зочин:
Утаа бол ганц манай орны асуудал биш.урьд нь байж л байсан одооч байна.Тэр том Хятад орон утаанаасаа салж чадахгүй байхад ядуу эдийн засагтай манай орон яалтай билээ.Утаанаас хол байя гэвэл хөдөө орон нутагт амьдар.Эсвэл хүүхдээ өөрсдөө маск зүүлгэж дархлааг нь сайжруулж хамгаалах хэрэгтэй
2017-01-07
зочин:
Ажилгүй юмнууд дэмийрч улс төржихөө боливол таарна.Хүүхдэдээ маск зүүлгэж ороолтоор амыг нь боо.Утаатай машинаа соль.Эсвэл автобусаар яввал утаа багатай.Хүүхдээ агаар салхинд гарга
2017-01-07
зочин:
Утаагаар улс төр хийхээ боливол таарна.Утааг өөрсдөө үйлдвэрлэж байгаа биз дээ.Утаа ихтэй хуучин машиныг хүн бүр барьж утаатай нүүрсээ түлсээр байгаа биз дээ,Утаа гаргаж байгаа нэг нэгэндээ шаардлагаа тавь.Айлын эрх хүүхэд шиг юм болгоныг төр засгаас нэхдэг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ.Монголчууд аа?
2017-01-07
ЗОЧИН:
ЧИ ЧИНЬ ХАРЬ ГАРИГААС ИРСЭН ХҮН ҮҮ?
Зочин:
Дэмийрч бхаар өөрсдөө ажил зохиогооч Хүүхдээ амаад хөдөө гараач
2017-01-07
Зочин:
үхэр монголчуудын нэг сул тал нь хоорондоо нэгдэж чаддаггүй. үхэр монголчуудын нэгдэж чаддаггүй байдлыг улс төрийн олигархиуд авлигачид овжноор ашиглаж байна.
2017-01-07
ghh:
МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-07
зочин:
маш зөв_утаа бууруулна гэж хэчнээн тэрбумаар нь идэж уусан хүмүүсийг хөнгөн шийтгэсэн
2017-01-07