АНУ-д халдлага болж, таван хүн амиа алджээ
2017-01-07

 

АНУ-ын Флорида мужийн “Fort Lauderdale” олон улсын нисэх буудалцаан болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Буудалцааны улмаас таван хүн  амиа алдаж, найман хүн шархтсан талаар орон нутгийн цагдаагийн газраас уламжлав.  Буутай этгээд иргэд рүү гал нээсэн байна. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан байна. Тэрбээр өөрөө бууж өгчээ.  Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Уг үйл явдлын улмаас нисэхийн үйл ажиллагааг түр зогсоож, зорчигчдыг аюулгүй газар байршуулжээ. Мөн цагдаагийнхан нисэхийн ойр орчимд хяналтаа тогтоосон байна.  Халдлага үйлдсэн этгээд “Оддын дайн” киноны зурагтай футболк өмссөн байжээ. Мөн гэрчүүд "Буутай этгээд 20 орчим насных байсан” гэсэн байна.


Флоридагийн Сенатор Билл Нелсон “Буутай этгээдийг Эстебан Сантьяго гэж тодорхойлсон” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин