Ким Чен Уны дэмжигчид жагсав

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дэмжигчид нийслэл Пхеньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит талбай дээр жагсаал зохион байгуулсан талаар “www.easybranches.com” сайт мэдээллээ.
Жагсаалд оролцогчдын тоо тодорхойгүй байгаа ч тус улсад суугаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд “Ойролцоогоор 10-20 мянган жагсаалд нэгдсэн” гэж мэдээлжээ. Солонгосчууд ийнхүү удирдагчийнхаа төлөө жагссан нь “Олон улс санаатайгаар удирдагчийн нэр хүндийг унагааж, хориг арга хэмжээ авч байна” хэмээн буруутгасан байна.
“Мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын Засгийн газар удирдагчийг нь гутаан доромжилж, Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна” хэмээн жагсагчид олон улсыг буруутгажээ.
Ким Чен Ун ард түмэндээ шинэ оны мэндэлчилгээ дэвшүүлэх үеэрээ “Хойд Солонгос тун удахгүй олон улс дахь нөлөөгөө ихэсгэх болно. Тун удахгүй тив алгасах алсын пуужин бий болно. Энэхүү ажил эцсийн шатандаа орсон. Бид Өмнөд Солонгосоор дамжуулан АНУ-ыг бөмбөгдөх болно” гэж мэдэгджээ.
Гэхдээ уг мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп үгүйсгэж “Хойд Солонгос алсын тусгалтай пуужин бүтээх боломжгүй” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ