Уулчин Б.Гангаамаагийн нислэг хойшилжээ
2017-01-07

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа  арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирэх байсан ч нислэг нь хойшилжээ.

 

Киргиз улсад цаг агаар муу байгаа тул  Улаанбаатар руу нислэг үйлдэх байсан агаарын хөлөг нислэгээ хойшлуулжээ. 

 

Уулчин Б.Гангаамаа ирсэн даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийх байсан ч түүний хэвлэлийн бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин