ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Кубын Элчин сайдтай уулзлаа
2017-01-07

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд Раул Делгадод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНКУ-д хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц болсныг тэмдэглэв.

Улмаар Кубад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Монголд ирж суралцах кубын хоёр оюутны суралцах чиглэлийг тодруулах, Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвөөс мэргэжилтэн урьж хамтран ажиллах зэрэг ажил идэвхтэй эхэлж байгааг онцлов.

Элчин сайд Раул Делгадо хоёр талын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч, түүний ажилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг боломжтой салбаруудад хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлохын зэрэгцээ энэ чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж санал солилцохоор төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Ганаа:
Муу эргүү сайданцар ард түмэндээ буу шагайна бурхан шашны ад үзнэ муу лалар үр хүүхэд үр удам чинь халуун тамд унанааа хужаагийн хошного долоогч
2017-01-08
зочин-д:
доор бичсэн зочин юу гэж байна вэ, шашинаа хамгаалж дайн тулаанд хүрэх хэрэгтэй гэнэ үү, харин ч ард түмэнээ хоолтой ундтай байлгах гэж хэлж ярьдаг хүн байна гэж бодсон шүү. Чам шиг дайн тулаан яриад хүн муулах юм олж ядсан хүн байвал ч
2017-01-08
guest:
Ийм хүн улс орныг тѳлѳѳлж явж байгаа нь их юм даа. Гадныхнаас дутахгүй боловсролтой, хэлтэй устай. Тэгэхгүй бол бас нэг хэл ч үгүй, мэдлэг ч үгүй, цаг үѳээсээ бүүр хоцроод хүний мууг л хайж явдаг хүн байх байвал ч балрахгуй юу.

зочин:
хөөрхий дөө, Монгол Улсын Гадаад Хэргийн сайд аа гэж нэг иймэрхүү , аан, хийж, хэлж ярьж байгаа нь цаанаа л нэг бүтэл муутай, Хийморь лундаа нь хаачижихсан юм вэ дээ, гэмээр ийм Сайдтай байхад гадныхан яаж ч манай Улсад мөнгө төгрөг өгөх вэ дээ, Гадны ямар ч Улс орон Шашинаа дээдэлж , шашинаа хүртэл хамгаалж дайн тулаандаа хүрч байхад манай ГХ-ийн сайд маань гадны Улстай нийлээд доош нь хийгээд явж байдаг,