Дугуйчид хүйтнийг үл тоов
2017-01-09

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо олон зуун иргэн хүйтнийг үл хайхран дугуйн парад зохион байгуулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Хэтэрхий хүйтэн байсан учир зохион байгуулагчид уг парадыг хойшлуулах шийдвэр гаргасан ч иргэд уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзажээ. Уг дугуйн парадад ойролцоогоор 500 иргэн нэгдсэн гэнэ. Дугуйн парадад оролцохоор өмнө нь ойролцоогоор 2-3 мянган иргэн бүртгүүлээд байсан аж.

 

 

Оролцогчид сантагийн хувцсаар ижилсэн албан ёсны маршрутаар Москва хотыг тойрон аяласан байна. Тэд 15 км замыг туулжээ.

 

Парад зохион байгуулагдах үед  хасах 27 хэмийн хүйтэн байсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. Мөн парадад оролцож байсан хэсэг иргэн аргагүйн эрхэнд эмнэлэгийн тусламж авчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин