Ажлын цагийг богиносгох тухай санал хүргүүлэв
2017-01-09

Агаарын бохирдлын оргил үе эхэлж, нийслэлийн хэмжээнд ханиад, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах болон олон нийтийн газруудын ажиллах цагийн хуваарийг богиносгох саналыг хотын дарга С.Батболдод хүргүүлжээ.

 

Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд орны ачаалал 79.3 хувиар хэтэрчээ. Уг өвчний тархалт ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн сайд хязгаарлалтын дэглэм тогтоох саналаа хүргүүлэв.Мөн тэрээр уг саналдаа, "Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлцэж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон. Уг тасаг энэ долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Мөн түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулах болсон. Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачаалал буурах юм. Тиймээс дээрх хоёр тасаг хүүхдийн болон нярайн амьсгалын аппарат тус бүр хоёрыг олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-09