Б.Энхбаяр: Хорих ялаас аль болох түдгэлзсэн
2017-01-09

ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулах зорилгоор “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ХЗДХЯ-наас боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Дэд сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ХЗДХЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Улсын Дээд шүүх, ШЕЗ, ШШГЕГ, Авлигатай тэмцэх газар, ТЕГ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
 
 
Хэлэлцүүлэгт оролцогчид
 
 
Хэлэлцүүлгийг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ дараахь зүйлийг онцолсон юм. Тодруулбал
 
 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэв
 
· Дээрх хуулиудыг боловсруулах, хэлэлцэн батлах болон батлагдсаны дараахь шатанд иргэд болон тодорхой салбар, судлаачдаас багагүй хэмжээний санал, шүүмжлэл ирүүлж байсныг судлахад уг хуулийг практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, олон төрлийн зөрчилтэй, хуульзүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт нилээдгүй байна.
· Иймд хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан дээрх асуудлыг зохицуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд УИХ-аас хэлэлцэн батлагдсан, 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн.
· Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшил болсон, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж ярьсан. Судлаад үзэхээр харамсалтай нь, тийм биш байсан. Жишээ нь, одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан. Эсрэгээрээ жинхэнээсээ шоронжуулах бодлоготой хууль шинээр баталчихсан. Үүнийг хүний эрхийн тал дээр дэвшил гарсан гэж яагаад ч хэлэх аргагүй. Түүнчлэн практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэхгүй гээд хуульчилсан байсан. Энэ нь залилагчид шалгагдаад, шүүхэд хэрэг нь ирэхэд нэгийг залилж нөгөөгийнхөө өрийг дараад л ял шийтгэгдэхгүй яваад байх боломжийг олгосон байсан.
 

ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуулиар танилцуулга хийв
 
 
Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулга хийлээ.
 
Б.Энхбаяр: Хорих ялаас аль болох түдгэлзсэн
ХЗДХЯ-наас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, хуулийн төслийг өргөн барьсан. Эрүүгийн хуулийг 2015 онд батлахдаа тусгай ангийн 440 заалт нь бүгд хорих ялтай болчихсон. Анх ярьж байсан үзэл баримтлалаасаа эсрэг хууль батлагдсан. Дотор нь задлаад үзэхээр хорих ял 7 хоногоос эхэлж байгаа юм. Хорих гэдэг бол хамгийн хүнд ял шийтгэл ногдуулж байгаа хэлбэр. Тэгэхээр шоронд сууна гэдэг долоо хоног, долоон сар ч бай ялгаагүй нэр төр, эрхэмсэг оршихуйд их халтай. “Энэ хүн долоохон хоног ял эдэлж байсан юм гэж хэн ч ярьдаггүй. Насаараа л шоронд ял эдэлж байсан гэдэг нэртэй явна. Гэр бүл болох, шинэ ажилд орохоос эхлээд өнөөх ял шийтгэл эдэлж байсан гэдэг нь муу нэр салахгүй.
 
 
 
Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хорих ял шийтгэлээс аль болох түдгэлзэх, анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэгт заавал хорих ял ногдуулж, шорон гянданд хорихоос татгалзая гэж байгаа юм. Үүний оронд 60 гаруй зүйл анги дээр нийтэд тустай ажил хийлгэхээр оруулж өгсөн. Тодруулбал, өдөрт дөрвөөс ихгүй цаг ажил хөдөлмөр эрхлэх заалт бий. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хэвээр хадгалж байгаа. Тодорхой төрлийн гэмт хэрэгт хатуу байр суурьтай байх, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгана.Сүүлийн үед улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой саяаар биш тэрбум, их наядаар хэмжигдэх хохирол учруулсан албан тушаалын хэргүүд ихээр гарч байна. Үүнийг төр зүгээр хараад байх юмуу, жирийн нэг хулгайтай адилхан шийтгээд байх юмуу. Хатуу ял шийтгэл ногдуулж, төрийн алба хаших хугацааг хоёр жилээр хязгаарладаг байсныг нь таван жил болгож, чангаруулахаар заасан.
 
 
 
 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Olon sayaar idsen nohodiig alah l heregtei
2017-01-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-09