Э.Төрмандах бяцхан дуучинтай хамтрав
2017-01-09

 

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаал хүүгийн бичлэг цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл СТА, дуучин Э.Төрмандах таван настай А.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран уран бүтээл туурвихаар болж, Увс аймгийн Тэс сумаас хүүг Улаанбаатар хотод урьж авчирсан байна.

 

Дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр тов зарлалаа. Уг тоглолтод бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй оролцож, ая дуугаа өргөх юм байна. Уг тоглолтод зориулан СТА, дуучин Э.Төрмандах, А.Өсөх-Ирээдүй нар хамтран уран бүтээл туурвихаар “Эгшиг”студи дээр хоолойны бичлэг хийж буй аж. Энэ үеэр тэд “Аархал” дууг хамтран дуулж олон нийтэд сонирхуулав.

 

Сонирхуулахад А.Өсөх-Ирээдүй хүү, өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо өнгөрсөн сарын 9-нд  Увс аймгийн “Ойрад” театрт хийсэн. Түүний тоглолтыг нутгийн иргэд олноор үзэж, дахин нэг өдөр тоглосон гэнэ. Мөн Увс аймгийн Тэс сумандаа хоёр өдөр тоглолтоо хийсэн аж.

 

Г.Тэгшсүрэн

 

...
Shuud.mn
Сонин хачин
tomchuudaa gj bandi zantaima:
KKK ZA togluul zugeer l toglooch dee bandirhaad bai l daa
2017-01-09
tomchuudaa gj bandi zantaima:
KKK ZA togluul zugeer l toglooch dee bandirhaad bai l daa
2017-01-09
Зочин:
Төрмандах яг лийр шиг болчихжээ
2017-01-09
ээж:
Мундаг.мундаг
2017-01-09
Зочин:
Хөөрхөн муу золиг шүү эгдүүтэй.
2017-01-09