Ким Чен Ун Америкийг заналхийллээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр Америкийн эрх баригчдыг заналхийлсэн мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр “Хойд Солонгос улс тун удахгүй цөмийн зэвсгийн чадвартай улс болно. Тун удахгүй эрдэмтдийн бүтээсэн алсын тусгалтай баллистик пуужин бий болно. Бид энэхүү пуужингаар АНУ-ыг бөмбөгдөнө. Бид ямар ч улстай дайтах болно. Хэн ч бидний зоригийг мохоож үл чадна” хэмээн мэдэгджээ.
Удирдагч ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “алсын тусгалтай пуужин гаргана авахад хэдхэн алхам дутуу байна” гэсэн юм.
Харин уг мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп эрс үгүйсгэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ