Устөрөгчийн түлштэй нисэх онгоцыг амжилттай туршив

img

 

БНХАУ устөрөгчийн түлштэй нисэх онгоцны туршилт амжилттай болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Уг туршилтыг өчигдөр Шеньян хотын агаарт явуулсан талаар албаныхан өгүүлэв. Нисэх онгоц 320  метрийн өндөрт нислэг үйлдсэн байна.

 

Ляонин мужийн эрдэмтэд дотооддоо үйлдвэрлэсэн “RX1E” загварын цахилгаанаар ажилладаг хоёр суудал бүхий онгоцон дээр тулгуурлан дээрх онгоцыг бүтээсэн хэмээн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. Онгоц нь 20 КВт хүчин чадал бүхий устөрөгчийн түлшээр ажиллах хөдөлгүүртэй юм. 2009, 2012 онд АНУ, Герман улс устөрөгчийн түлштэй нисэх онгоцны туршилт хийж байжээ.

 

 

 

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ