Сүү ХК утааны эсрэг аян эхлүүлж, компаниудыг дуудлаа
2017-01-10

 

Сүү ХК утааны эсрэг уриалга гаргаж, аян эхлүүллээ. Сүү ХК “Хүүхэд бүр эрүүл, жаргалтай байг” уриатай энэхүү аяныхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын 117, 78, 156 дугаар цэцэрлэгүүдийн бага ангид Mi Mongolia компанийн агаар цэвэршүүлэгч аппаратыг бэлэглэжээ. Тус бүс нутаг орчимд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын түвшин нэг куб.метр тутамд 1985 мкг хүрсэн нь ДЭМБ-ын тогтоосон агаар мандал дахь эрүүл ахуйн үзүүлэлтээс даруй 800 дахин их байгаа юм. 

 


Иймээс ирээдүй хойч болсон алдрай бяцхан үрсийнхээ төлөө үндэсний томоохон компаниудыг энэхүү аянд нэгдэн, агаарын бохирдлын эсрэг ямар нэг бодитой ажил авч хэрэгжүүлэх челленжид дуудаж байна. Челленжид Оюу Толгой ХХК , Мах импэкс ХК, Юнител, Номин Холдинг ХХК, Худалдаа хөгжлийн банкийг дуудлаа. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bayarlalaa amjilt husie
2017-01-10