Судалгааны ажлын уралдаан зарлалаа
2012-01-10

“Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюулгүй хот” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна. Уралдааны гол зорилго Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл боловсруулах, шинэлэг санал, санаачилга гаргаж тавихад оршино.
Shuud.mn
Сонин хачин