Приус машины засварчид зай хураагуур хулгайлжээ

Хүйтний улиралд орон байрны хулгай болон автомашины, тэр дундаа приус маркын автомашины зай хураагуур бусад эд анги алдагдах гэмт хэргийн гаралт нэмэгддэг.
Шинэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас приус маркын автомашины зай хураагуур бүлэглэн хулгайлдаг С, Э, Т, Б, Б, Т нарыг олж тогтоосон байна. Хэрэгтнүүд нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 21 удаагийн үйлдлээр приус маркын автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан, зарж борлуулсныг тогтоожээ.
Уг этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг бөгөөд тодорхой хэсэг нь приус автомашины засварын газар ажилладаг байжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ