”Волксваген” компанийн удирдлагуудыг баривчилжээ
2017-01-11

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо буюу /FBI/ Германы авто машин үйлдвэрлэгч "Волксваген" компанийн удирдах албан тушаалтнуудыг баривчилсан талаараа хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

 

Компанийн удирдлагуудыг баривчилсан талаараа /FBI/ “Тэд авто машины хий ялгаруулах мэдээллийг хуурамчаар гаргаж, Америкийн хууль хэрэгжүүлэгч нарыг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр баривчлан хориод байна” гэж мэдэгдсэн байна.

 

Тус компанийг мөн 4.3 тэрбум ам.долларын хохирол учруулсан хэмээн буруутгаж байна.

 

Хэвлэлүүдийн мэдээлсэнээр “Баригдсан дээрх эрхмүүдийн дунд  2014-2015 оны хооронд АНУ дахь “Волксваген” компанийн Зохицуулалт хяналтын төвийг удирдаж байсан Оливер Шмитдт бий” гэнэ.

 

Германы "Волксваген" компани дизель хөдөлгүүртэй авто машиндаа туршилтын хугацаанд утаа ялгаруулах түвшнийг бууруулж мэдээлэх зорилготой хууль бус программ суурилуулсан гэдгээ өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хүлээн зөвшөөрч, зах зээлд борлуулсан 2.6 сая автомашинаа эргүүлэн татсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкууд асар их ашигтайгаар нь, машин, гар утасны үйлдвэрийг манлайлах гээд янз бүрээр үзэж байна. Өмнөд солонгосн Самсунг, Японы Тойота үйлээ үзэх нь дээ...
2017-01-11
Зочин:
Америкууд асар их ашигтайгаар нь, машин, гар утасны үйлдвэрийг манлайлах гээд янз бүрээр үзэж байна. Өмнөд солонгосн Самсунг, Японы Тойота үйлээ үзэх нь дээ...
2017-01-11
Зочин:
Фолксваген
2017-01-11