Кардашианы дэлгүүрээс хулгай хийжээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашианы Лос Анжелес хотноо байрлах нэрийн “DASH” бэлэн хувцасны дэлгүүрт хулгай орсон талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.
Тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан 20 орчим насны эмэгтэй хулгай хийсэн байна. Тэрбээр бэлэн хувцас, үнэртэй ус гэх мэт 1600 ам.долларын үнэтэй эд зүйлс хулгайлжээ. Уг хэрэг өчигдөр 22.00 цагт гарсан бөгөөд цагдаагийнхан дуудлага хүлээн аваад 11 минутын дараа хэргийн газар ирсэн байна. Цагдаагийнхан “Бид хэргийг шалгаж байна” хэмээн мэдээлэв.
Энэхүү үйл явдлын дараа Кардашиан твиттер хуудастаа “Энэ бүхэн хяналтаас гарлаа” гэж жиргэжээ.
Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Парист халдлагад өртөж, 8.6 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэлээ алдсан. Уг хэрэгтэй холбогдуулан Парисы цагдаагийнхан 17 этгээдийг баривчлаад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ