Өөрийгөө шатаасан лам нас баржээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өнгөрөгч амралтын өдөр жагсагчид албан тушаалаа урвуулан ашигласан Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцрохыг шаардсан ээлжит жагсаалаа зохион байгуулж байхад нэг лам өөрийгөө шатаасан юм.
Уг хэрэг явдал энэ сарын 8-ны өдөр гарчээ.
Жагсагчид галыг шуурхай унтрааж, түргэн тусламжийн ламд анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн аж. Тэгвэл өөрийгөө шатаасан лам нас барсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Өөрийгөө шатаасан лам 64 настай бөгөөд нэрийг нь Жунг Вон гэдэг байжээ. Тэрээр Сөүл хотноо байрлах нэгэн буддын сүмийн лам байсан гэнэ. Лам Ерөнхийлөгчөө огцрохыг шаардахаас гадна Японы эзлэн түрэмгийллийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг хүсч өөрийгөө галдан шатаасан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ