С.Баатаржав Тагнуулын дарга болох уу

Өдгөө Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж буй С.Баатаржавыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдох гэж байгаа гэх мэдээлэл улс төр, хууль хүчнийхний хүрээнд таржээ. Эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэхгүй байна. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Баатаржавыг Тагнуулын ерөнхий газраар томилох гэж байна гэх мэдээлэл бас цацагдав.
С.Баатаржавын хувьд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Шинэчлэлийн Засгийн газрын үед ЦЕГ-ын даргаар томилогдож байсан. Р.Чингисийг оронд нь томилж, С.Баатаржавыг Хууль сахиулахын их сургуулийн захирал болгож байв. Түүний тухайд Р.Чингисийн нэгэн адил ажлын туршлага, юм юмаараа зөвхөн цагдаагийн байгуулллага бус хууль хүчнийхэн дундаа нөлөө бүхий хүн юм. Тэр утгаар нь түүнийг Тагнуулын ерөнхий газрын даргад томилохоор ярьж байгаа ажээ.
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ