Д.Оюунхорол сайдын тайлбар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзалт хийж, агаарын бохирдлын талаар санал бодлоо солилцсон. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол унтсан гэх шүүмжлэлд өртөөд байсан. Түүний зураг олон нийтийн сүлжээнд тархаж, багагүй банга хүртсэн.
Тэгвэл Д.Оюунхорол сайд энэ шуугианд тайлбар хийжээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурал дээр намайг унтаж байсан гээд сошиалаар зохион байгуулалттай зураг тарчихаж. Би уг нь Батзориг гишүүнтэй зэрэгцэж суугаад цоглог л байсан байгаа биз дээ. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар оновчтой зөв, бодлого хэрэгжүүлэх гээд унтах манатай л байгаа даа" гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ