Парламентын ордны ойролцоо халдлага үйлджээ
2017-01-12

 

Афганистан улсад өчигдөр цуврал халдлага гарч, олон хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Цагдаагийн газраас “Хэд хэдэн хотод зэрэг болсон террорист халдлагын улмаас ойролцоогоор 50 орчим хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй” гэж мэдээлжээ.  

 

Террористууд нийслэл Кабул хотноо байрлах парламентын ордны ойролцоо халдлага үйлдэж, 30 хүнийг хөнөөж, 80 хүнийг шархтуулсан байна.  Уг халдлагаас хэдхэн минутын дараа Кандахар хотын Захирагчийн амрах байранд болсон дэлбэрэлтээр 11 хүн үрэгдэж, 14 хүн бэртжээ. Эмнэлэгт хүргэгдээд буй хүмүүсийн дунд Афганистан улсад суугаа Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд бий гэнэ.  Мөн Хильманд муж дахь Тагнуулын албаныхны очдог амрах байранд алан хядах талибаны амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлж, долоон хүнийг хөнөөжээ.

 

Эдгээр цуврал халдлагуудыг “Талибан” бүлэглэл захиалсан тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Лалынхан хөдлөөл эхэллээ ямар хэцүү заналтай харгис хүмүүс байдынбэдээ. Гол гнь америк буруутай энэ бүхэнд. Газрын тосонд нь шуналтаж улс орнуудын дотоод бодлогоруу орно гайтай шүү америк
2017-01-12