“Самсунг”-ийн дэд ерөнхийлөгчийг баривчилжээ
2017-01-12

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн авлигын дуулиантай холбогдуулан “Самсунг” группын өв залгамжлагч, Дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнг баривчилсан талаар Прокурорын ерөнхий газраас мэдээллээ.

 

Түүнийг авлигын хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэнэ. Ли Жэ Ёнгийг өнөөдөр орон нутгийн цагаар 1.00 цагт байцаахаар болжээ.

 

Пак Ын Хэгийн найз гэгдэх Чон Сул Шил найзынхаа нэр хүндийг ашиглан томоохон компаниудын удирдлагыг дарамтлан их хэмжээний хандив нэрийг дор авлига байдаг хэмээн буруутгагдаж буй юм.

 

Ерөнхийлөгч болон түүний найзад их хэмжээний хандивладаг хандивлагчийн нэг нь Ли Жэ Ёнг аж.  Мөн тэрбээр Чон Сул Шилийн охинд олон тэрбумын үнэтэй хурдны морь бэлэглэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН 1:
Ингэдэг юм бна шдээ.МАНАЙХААН
2017-01-15