Трамп: Ард түмнээ хамгаалдаг Ерөнхийлөгч болно
2017-01-12

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өчигдөр Нью Йорк хотноо байрлах Трамп цамхагтаа сэтгүүлчдийг хүлээн авч, анх удаагаа хэвлэлийн хурал зохион байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд “АНУ олон оронтой хийж буй худалдааны тэнцвэргүй байдлыг арилгаж, улс бүртэй тэгш харьцах болон. Энэ засгийн газрын байгуулсан олон улстай байгуулсан худалдааны гэрээ бол гамшиг. БНХАУ, Япон, Мексик болон бусад улстай хийж буй худалдаанаас бид  ихээхэн алдагдал хүлээж байна. Мөн Үндэсний ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, ард түмнээ хамгаалдаг бас дэмждэг шинэ цагийн Ерөнхийлөгч байх болно” гэж мэдэгджээ.

 

Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанаас хойш анх удаагаа хэвлэлийн хурал хийж буй юм. Мөн тун удахгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлээ Трампад шилжүүлэн өгөх Барак Обама мөн энэ өдөр бүрэн эрхийнхээ хугацаан дахь сүүлчийн мэдэгдлээ хийсэн билээ.  Олон улсын анхаарлыг татаж буй АНУ болон ОХУ-ын цаашдын харилцааны талаар Трамп “Би сайн хэлж мэдэхгүй байна” гэж хариулжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Оросууд өөрчилсөн гэх асуудалтай холбогдуулан Трамп “Орос уг кибер халдлагатай холбоотой. Гэхдээ Хиларигийн сонгуулийн кампанит ажлынхан хэтэрхий задгай ажилласан учир хакеруудын дайралтад өртсөн. Энэ бол тэдний хариуцлагын алдаа” гэсэн байна.

 

Трамп энэ сарын 20-ны өдөр албан ёсоор тангарагаа өргөж, эрх мэдлээ баталгаажуулах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
путлерийн хошногыг долоож байж амжих уу хахахха
2017-01-12