Викториа гоо сайхны хагалгаа хийлгэнэ
2017-01-12

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн гэргий Викториа Бекхэм гоо сайхны хагалгаа хийлгэхээр болсон талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

Тэрбээр хөхөндөө хагалгаа хийлгэхээр болсон хэмээн ойрын эх сурвалж мэдээлэв. Хагалгаа хаана болох хэзээ болох нь нууц хэвээр байгаа юм.

 

Викториа өмнө нь хэд хэдэн удаа хөхөндөө силикон шахуулах гоо сайхны хагалгаа хийлгэж байжээ.

 

Орон нутгийн хэвлэлүүд Виктори 3-4 жилдээ 1-2 удаа гоо сайхны хагалгаанд орж хөхөө янзлуулдаг” хэмээн мэдээлж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин