Шинэ, хуучин орон сууцны үнэ буурчээ
2017-01-12 13:04

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 12-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаарөнгөрсөн 12-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 12-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,32 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар буурсан  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

0.93%

15.51%

-7.74%

Өмнөх сартай харьцуулахад

0.11%

-0.17%

0.38%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5047 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Юу н төвөгтэй ойлгомжгүй тэдэн хувь регресс гэж бичдэг юм бэ зүгээр тэдэн өрөө байр дунджаар тийм үнэтэй гээд л биччин биз дээ.
2017-01-13
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-13
eg:
Buurch bgaa ni uneen.
2017-01-12
Зочин:
Haana buugaad bnaa. Zaisand eruusuu buuhgui l yum. Bi olohgui bna uu
2017-01-12
зочин:
Байрны үнэ ерөөсөө буурахгүй хармин өссөөр байна ш дээ. Яахаараа ингэж дандаа буурсан гэж худлаа бичээд байна аа
2017-01-12