Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүдийг томилов
2017-01-12

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс өмнөх хуралдаанаар СЕХ-ны гишүүн, Монгол Улсын аудиторыг томилолоо. Мөн  УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны  хяналтын зөвлөлийн гишүүдийн ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ажлаас нь чөлөөлж, шинээр нэр дэвшүүлэн томилов.

 

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга Б.Лхагважав, “Их Амар” группийн Ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нарыг томилохоор өргөн мэдүүлсэн байна.

 

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилогдож байгаа Д.Даваасамбуу нь 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

 

Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонхи дэмжлээ. Дараа нь  шинээр томилогдож байгаа Хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг болон бусад гишүүдийг томилох асуудлаар тус бүр санал явуулж батлав.

 

 Дараагаар нь  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

 

Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Эко логи:
Энэ чинь чиний хажууд Монголын толоо сэтгэл зурхтэй хумуун ! Жавхлангаа дэмжээрэй ард тумэн !
2017-01-12
хэхэ:
энэ дуучин пиздаааг баадуудаж байдаг лаларууд байхынмаа
2017-01-12