“Бүргэдтэй анчин” кино Монголд нээлтээ хийнэ
2017-01-12

 

Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийгээд буй.

 

Отто Беллийн найруулсан 87 минут үргэлжлэх “Бүргэдтэй анчин” кино ирэх дөрөвдүгээр сард Монголын кино театруудаар нээлтээ хийх аж.

 

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.

 

Сонирхуулахад “Бүргэдтэй анчин” кино Оскарын шагналын баримтат киноны төрөлд нэр дэвшсэн бөгөөд уг шалгаруулалтын шилдэг 15-д багтсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин