Хар тамхитай холбоотой заалтыг зөөллөөгүй
2017-01-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.   Эрүүгийн  хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрэгжихтэй холбоотой зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж салбарынхан үзжээ. Тиймээс нэмэлт өөрчлөлтийн оруулж ирж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. Гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Авлигын барьцааг ард түмэн төлдөг гэж УИХ-ын дарга Авлигатай тэмцэх газрын хурал дээр тодорхой хэлсэн.  Авлигатай тэмцэх талаар энэ хуульд ямар тодорхой заалт оруулсан бэ?

 

-Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийг шинэчилсэн найруулга дээр байсан заалтаас чангатгасан. Зөвхөн авлига авсныг шийтгэдэг байя гэж шинэчилсэн хуульд заасан. Тиймээс  нэмэлт өөрчлөлт оруулахдаа авлига өгсөн тохиолдлыг ялгаж, салгаж байна.  Гарцаагүй нөхцөлд ажлаа бүтээхийн тулд авлига өгсөн тохиолдолд гэмт хэрэгт холбогдуулахгүй. Зохион байгуулалтай, санаатайгаар авлига албан тушаалтай нь холбоотой авлига өгвөл гэмт хэрэгт тооцно.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Аргагүй байдалд орж авлига өгнө гэж юу байх билээ. Энэ бол шууд санаатай үйлдэл. Бүгдийг нь шийтгэх нь зөв. Орон байрны хулгай, халаасны хулгай хэрээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж тусгаж байна вэ? Зарим тохиолдолд өөрсдийнхөө арчаагүйгээс болж залиулсан байдаг. Хар тамхи, мөрийтэй тоглоом дээр ямар зүйл заалт орж ирж байна вэ?

-Хулгайн гэмт хэргийг шинэчилсэн найруулгын төсөлд 7 хоногоос таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана эсвэл шийтгэнэ гэж заасан байсан. Өөрсдийнхөө буруугаас болж залилуулдаг гэж байна. Мэдээж, залилсан эсэхийг нь мөрдөн байцаалтаар тогтооно. Хар тамхитай холбоотой заалтыг зөөллөсөн зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Орлогоо нуусан оффшортонгуудыг шийтгэх талаар ямар заалт орсон бэ. Онц ноцтой хүн гүтгэх хэрэг дээр яах гэж байна вэ? Тухайлбал С.Зоригийн хэрэгт холбогдуулаад байна. Гэтэл тэр этгээд  нь дээд ял авсан байдаг. Ялыг нь нэмээд хэрэггүй шүү дээ.

 

-Бид хуулин дээр шинэчилсэн найруулга хийх шаардлагатай болсон. Хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудал байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн этгээд, холбогдох албан тушаалтан дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулж ирж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг шинэчилсэн найруулгын төсөлд байж байгаа.  Гүтгэх асуудал Зөрчлийн хуулинд гэмт хэрэг биш гэж явж байгаа. Зөвхөн сонгуулийн үеэр хүн гүтгэвэл Эрүүгийн гэмт хэрэг болно. Цаазын ялгүй орон, манайх. Энэ  асуудлаар бид олон улсын гэрээ конвенцид нэгдсэн.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
!!!:
Undestnii seheh mohoh ni har tamhinaas shaltgaaldag gene dee. Odoo l buh niiteeree temzehgui bol oroitson boroo bolno shuu Ohid howguudee hamgaalzgaa !!!
2017-01-13
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз.
2017-01-13
mongold har tamhi orood irtsiimuu:
ter hamgiiin tssana suuj bgaa atigar har durak mongold har tamhi orj irj bhad yugaa hiij baisan novsh veee
2017-01-12