Үндсэн хуулийн ойд зориулсан арга хэмжээнүүд болно
2017-01-13

09.00 цагт:  Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах  арга хэмжээ Төрийн ордонд болно.


09.00 цагт: Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалтын нээлт болно. Утас 99249813, 88249813


10.00 цагт: Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаас нийслэлийн 7 дүүргийн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлнэ. Арга хэмжээнд БНХАУ-ын элчин сайдын яамны хүмүүс, мөн НЗДТГ болон дүүргүүдийн тамгын газрын албан тушаалтнууд оролцоно. Утас: 99089447


11.00 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.


11.00 цагт: НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан Зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх олон талт оролцооны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Централ тауэрт болно.  Утас: 99118560, 99040735, 93090506


11.30 цагт: Монголбанк, Банк, санхүүгийн академи, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан хамтран Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. /Хаяг: Монголын банкны холбооны байр, Виста оффис/


11.30 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт болно. /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/


11.40 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/


14.00 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан болно.

Shuud.mn
Сонин хачин