Хүчит 256 бөхийн барилдаантай
2017-01-13

Гэрэл зургийг MPA.mn

 

"Монгол бөхийн өргөө"-нд өнөөдөр хүчит 256 бөхийн барилдаан болно.

 

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг билээ.

 

Шинэ үндсэн хуулийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ өдрийн 14.00 цагт эхэлнэ.

 

Өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин