Хүүхэд нийгмийн сүлжээний хохирогч биш
2017-01-13

 

Хүүхэд нийгмийн сүлжээний хохирогч биш

 

Юуны өмнө нэгэн түүх сөхье. Нэгэн америк эмэгтэй фэйсбүүк хуудастаа охиныхоо зургийг нийтэлжээ. Ингэхдээ хэдэн настай, хаана сурдаг гэх мэт хүүхдийнхээ хувийн чанартай бүхий л мэдээллийг нь дэлгэж. Хүүхдийнхээ өхөөрдөм, хайр татам үйл хөдлөл, дүрсгүйтсэн зургийг нийгмийн сүлжээнд нийтлэн найз нөхөд, хамаатан садандаа харуулахдаа тэр бүсгүй охиноо хорлож байгаагаа төсөөлөө ч үгүй биз. Гэтэл нэг л өдөр охин нь алга болж, хүний наймаачдын гарт орж, эх нь ч  амьдын тамд унажээ.

 

Энэ явдал өнгөрсөн онд гарч байлаа. Алс холын Америкт болсон ч гэлээ,  манайд болохгүй гэх баталгаа байхгүй юм. Саяхны судалгааны дүнгээр сошиал медиа хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 2.34 тэрбумд хүрсэн байх бөгөөд 2020 он гэхэд гурван тэрбумд хүрнэ гэсэн тооцоо гарсан байдаг.

 

Харин Монголын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 1.3 сая. Цаашид ч энэ тоо өссөөр байх нь гарцаагүй. Хамгийн гол нь тэр дунд нүүрээ нуусан гэмт хэрэгтнүүд оршсоор байна. Гэтэл сошиалд хэн байхаас үл хамааран аль нэг фэйсбүүк хаяг руу ороход л тухайн хүн хэн болох, юу сонирхож юугаар дутагдаж байгааг нь ядах юмгүй л ойлгоно. Бас гэр бүлтэй эсэх, үр хүүхэдтэй юу үгүй юу гэдгийг өөрийн сошиал хуудастаа юу постолж, юу хуваалцаж, мөн юу гэж сэтгэгдэл үлдээж байгаагаас л төвөггүйхэн мэдчихэж байна.

 

Зарим нь эхнэр нөхөртэйгөө хэрэлдэж муудалцсанаа, зарим нь хэн нэгэнд бухимдлаа илэрхийлэн хараалын үг урсгана. Харин зарим нь садар самуун бичлэг цацна. Нэг үгээр хэлбэл, ямар ч шүүлтүүргүй, хяналтгүй зүсэн зүйлийн хог нэвшсэн газарт сайтад нялх үрийнхээ зургийг нийтлэхэд аюулгүй гэсэн баталгаа байна уу. Нийгмийн сүлжээ хэрэглэгч нэг сая гаруй хүн дунд сайхан сэтгэлтэн ч, саар явдалтан ч бий. Харин тэр харанхуй бүрхэг ертөнц рүү цагаахан цаас шиг эмзэгхэн бяцхан хүү, эсвэл охиныхоо зургийг нийтлэхдээ эцэг эхчүүд ер нь айдаг болов уу. Бодох л ёстой асуудал.

 

Хамаатан садан, найз нөхөддөө үр хүүхдээ хэр том болж байгааг, юу хийж чаддаг болсон зэргийг сонирхуулахад нийгмийн сүлжээг ашиглах нь эдүгээ энгийн зүйл болсон мэт боловч, аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг л энд сануулах гэсэн юм. Тэгвэл Францад саяхан  нэгэн хууль батлагдлаа. Хууль батлагдах тухай яриа өнгөрсөн гуравдугаар сард яригдаж байсан ч, хууль тогтоогчид шинэ оны өмнөхөн тав хүртэлх насны хүүхдийн зургийг нийгмийн сүлжээнд нийтлэхийг хориглох тухай хуулийг баталсан юм. Тус хуулийг “Хүүхдийг хамгаалах”, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор боловсруулсан бөгөөд улмаар хууль зөрчсөн эцэг, эхэд торгууль ногдуулахаар тусгажээ.

 

Тодруулбал, тус улсын Хувийн мэдээллийг хадгалах тухай хуульд зааснаар үүнийг зөрчсөн эцэг, эхэд 45 мянган еврогийн торгууль хүлээлгэхээр зааж, харин торгууль төлөхөөс татгалзсан тохиолдолд нэг жил хорих ялаар шийтгэх тухай тусгасан жишээ байна.  Үүнийг манай хөрсөнд буулгавал ямар вэ. Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас интернэт орчинд хүнтэй танилцаж хуурамч бараа авсан, нэр хүндэд нь халдаж доромжилсон, хүчиндүүлсэн, мөн их хэмжээний мөнгө залилуулсан зэрэг гомдол ирэх нь нэмэгдэж, хүүхдүүд, иргэд ч  гэмт хэргийн золиос болсоор байгаа талаар мэдээлж буй.

 

Тэгэхээр техник технологи хөгжсөн өнөө үед  энхрий бяцхан үрсээ гэмт халдлага, хулгай, аливаа гэмт хэргээс хамгаалах цаг үеийн шаардлага бидэнд тулгарсан гэсэн үг. Иймд  Францын туршлагыг нэвтрүүлж, таваас доош насны хүүхдийнхээ зургийг постолсон, хувийн мэдээллийг нь нийтэлсэн эцэг, эхэд хариуцлага тооц­дог болбол ямар вэ. Хүүх­дийн­хээ зургийг нийт­лэх эсэх нь тухайн эцэг, эхийн ухам­сар, үзэл бодлоос шалт­­гаа­лах хэдий ч, аюулгүй бай­дал юу юунаас эрхэм бус уу.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Sandra Rowan:
Need A Hacker Who Can Recover Stolen Or scam*ed BTC? If you need genuine hackers who can recover stolen or scam*ed Cryptocurrency Lost Recovery Masters got you covered, they're secured Hackers from USA who deal with cyber issues of all kind, such as WhatsApp hack, Facebook hack, Gmail hack, mobile Phone hack, Accounts hack, Erase Criminal Records, Websites Hack, Bitcoin Trade recovery, and other hack relating to cyber issues. Contact info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204) 819- 5505.
2023-11-26
Эх:
Өсвөр насны хүүхдээ тэгсэн, ингэсэн гээд тохиолдсон хөгтэй зүйлийг нь, хүнд бичсэн сэтгэлийн үгстэй захиаг нь, зураг хөргийг нь нийтлэх юм Өмнөөс нь хүүхдүүдийн дунд шоглогдох, гадуурхагдах, хоч нэртэй болж сэтгэл зүйд нь эмзэглэл бий болох вий гэж санаа зовох юм.
2017-01-16
yes:
yg zov unegui face ethtei dugaariig dund surguuliin sutagchid heteglehiig horigloh hetegtei ene huuhediin tolovshil asar muu nolootei bn etseg ehuud minee. huueduudee sain ajiglaarai doloo honog tsag gargaad uzej bui tv. face .aash zang ni hynaad uz!!!!!!!!!
2017-01-13