ОУХМ О.Батхүү зодог тайллаа
2017-01-16

Гэрэл зургийг MPA.mn

 

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний үеэр ОУХМ О.Батхүү зодог тайлав. Тэрбээр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр зодог тайлж дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа гэдгээ ийнхүү албан ёсоор зарласан юм.

 

О.Батхүү нь 1996 оноос Д.Батмөнх багшийн шавь болж боксын спортод хөл тавьсан. Ийнхүү 34 настайдаа 21 жил спортод зүтгэсэн замналаа дуусгав. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.

 

Түүний амжилтууд:

 

  •     2001 Чехийн Гран при хүрэл медаль

 

  •     2003 Куба CORDOVA CARDIN олон улсын тэмцээний хүрэл

 

  •     2004 Химийн цом ОУ-ын тэмцээний хүрэл

 

  •     2004 Афин-2004 Олимпийн эрхийн тэмцээн хүрэл

 

  •     2005 Вьетнамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

 

  •    2005 Чехийн Гранпри ОУ-ын тэмцээний хүрэл

 

  •    2005 Хойд Солонгос Пхеняьян цом ОУ-ын тэмцээн хүрэл

 

  •   2015 Kазахстаны ОУ-ын тэмцээний тусгай шагнал

 

  • 2015 улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө

 

  • 2015 Монгол туургатны ОУ-ын тэмцээний аварга

 

  • 2016 МБАТ 14-р их наадмын мөнгө, 2016 China OPEN ОУ-ын тэмцээний хүрэл медалиуд хүртсэн.

 

2017 оны боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар тамирчны замналаа отголж, дасгалжуулагчаар ажиллах болсоноо зарлалаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Burhan:
Mundag amjilt husey
2017-01-16
zochin:
Bathuud sain saihan buhniig husie!.Mongoliin box iim humuusiin nyruun deer tesej uldsen um shuu hund ued!.
2017-01-16
hh:
medehchgvi ym bn cdaa haltar bandi
2017-01-16
8:
uursdii ajihgvi bj hvniig bitgii tegj doosh n hiij baigaach haltar ch geh shig sain baina sain baina mundag l amjiltuud gargasn bn dasgaljuulagchiinh ne ajild amjilt hvsie mundag shawi beltgeerei chi chadnaa amjilt
2017-01-16
Зочин:
сайн сайхныг хүсье, сайн дасгалжуулагч болоорой,
2017-01-16
Зочин:
сайн сайхныг хүсье, сайн дасгалжуулагч болоорой,
2017-01-16
Зочин:
10 jil amerikad baisan gee bizde
2017-01-16
7:
НҮДЭЛДЭЖ ЧАДАХГҮЙ ХАЛТАР ЮМ ОДОО БОЛЬСОН ДЭЭР ДЭЭ,
2017-01-16
хөөрхий дө:
Хөөрхийдөө. Сурч мэдсэн ч юмгүй дундаж боксчин байсаар байгаад дуусах ч хэцүү юм да. Ямарч үнэ хүндгүй хэдэн хүрэл медал. Эртхэн замаа бодох байж дээ. Харамсалтай.
2017-01-16
Мундаг:
дасгалжуулагчийнх нь ажилд өндөр амжилт хүсье. Бэлтгэсэн шавь нар нь тив дэлхий, олимпийн наадамд өндөр амжилт гаргах болтугай
2017-01-16