Си Зиньпинийг эсэргүүцсэн иргэдийг баривчилжээ
2017-01-16

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин Швейцарь улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Си Зиньпин албаны хүмүүсийн хамтаар  Берн хотноо ирэх үед хэсэг иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид “Бээжин, Түвдийг тайван орхи. Түвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр” хэмээн бичсэн лоозон барьцгаасан байсан юм. Цагдаагийнхан зөвшөөрөлгүйгээр жагсаал зохион байгуулсан гэгдэх 32 иргэнийг түр саатуулсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

 

Мөн жагсаалын үеэр нэг иргэн өөрийгөө шатаахыг завдсан гэнэ. Цагдаагийхан тус иргэнийг тусгаарлажээ. Швейцарийн парламентын ордны өмнө “Түвдийг чөлөөл” хэмээн лоозон барьцгаасан хэсэг иргэнийг цагдаагийнхан албадан тараасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хөөрхий муу швейцарууд БНХАУ-н эдийн засгийн сүр хүчнээс айгаад нөгөө их донгосох дуртай хүний эрх, эрх чөлөөгөө ч уландаа гишгэжээ.Өрөвдмөөр хог шаарнууд.Тэдэнд ер нь мөнгөнөөс өөр үнэт зүйл алга аа.
2017-01-17
Зочин:
Unuu dalai lamiin l khiij baigaa ajil bailgvi
2017-01-16