УАШТ: ОУХМ Д.Алтансүх шигшээ наймд шалгарав
2017-01-16

 

2017 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн  эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Алтансүхтэй оноолт таарсан.  Улмаар Токиогийн “Их дуулга” тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Алтансүх дэлхийн аварга Г.Болдбаатарыг нэмэлт цагт торгуулиар яллаа.

 

Ийнхүү ОУХМ Д.Алтансүх шигшээ наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч "Хангарьд" спорт хорооны тамирчин н.Мөнхчулуун юм.

 

УАШТ энэ сарын  16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
xexe, Hagas shigshee ni udees hoish gej bhad uu
2017-01-16
Зочин:
2 -r toyrogt yalaad yakhaaraa shigsheed shalgardag bainaa? yum meddeg durak uu
2017-01-16
Зочин:
xexe, Hagas shigshee ni udees hoish gej bhad uu
Зочин:
2 -r toyrogt yalaad yakhaaraa shigsheed shalgardag bainaa? yum meddeg durak uu
2017-01-16